Байгууллагаа хөгжүүлэх нь хүнээ танихаас эхлэлтэй. Хүний нөөцийн бодлого нь зөв байж байгууллагын хамгийн чухал капитал болсон “Хүний нөөц” хүчирхэгжинэ. Авьяас чадварт турлгуурласан зөв оношлох нь ажлыг сайн хийх үндэслэл болно.
Байгууллага яагаад хүний зан төлөвийн хэв маягыг танин тогтоох вэ?
- Шинээр ажилтан авах: Аливаа нэг албан тушаал дээр байгууллага доторх ажилчдаасаа эсвэл гадаад хөдөлмөрийн зах зээлээс тохирох хүнийг сонгох. Үнэлгээ нь Ажлын үндсэн шинж чанаруудыг шинжлэх эсвэл ярилцлагын асуултуудыг шийдвэрлэх анхны богино жагсаалтыг (сайжруулалт гэж нэрлэгддэг) бий болгоход ашиглагддаг.
- Тогтвор суурьшил: Бие хүний төрх байдлын тест нь багын харилцаа холбоог удирдах, зөрчилдөөнийг шийдвэрлэх, тохирсон сургалтын хөтөлбөрийг боловсруулах, хүмүүс өөрсдөд нь тохирсон зөв ажлын байран дээрээ байгааг баталгаажуулах, Ажилтнууд ажлын байрны эерэг орчинг үнэлдэг ба үүнээс шалтгаалан ажлаас гарах магадлал бага байдаг.
- Сургалт: Үнэлгээ нь сургалтын давуу тал болон хязгаарлалт, сургалтын хэрэгцээ шаардлагыг нарийвчлан тодорхойлох, сургалтын хөтөлбөрийг амжилтыг үнэлэхэд ашиглагддаг.
- Хөгжүүлэлт: Энэ нь хувь хүнээс байгууллагын хөгжил хүртэлх том хэмжээг хамардаг. Баг, хэлтэс эсвэл байгууллага доторх боломжит асуудлуудыг шинжлэх, өөрчлөлтийн удирдлагад туслах, өндөр гүйцэтгэлтэй төслийн багуудыг нэгтгэх зэрэгт ашиглагддаг.
Хөгжүүлэх дэмжих боломжтой хүмүүсийг танин тогтоох, доогуур гүйцэтгэлтэй ажилчдад зөвлөгөө өгөх, баг бүрдүүлэх, байгууллга доторх уналтын хэсэг, дарамтын цэгийг танин тогтоох, хамгийн сайн байгууллагын бүтцийг шийдэх, ажилчдыг үнэхээр идэвхжүүлэх урамшууллын хөтөлбөрийг бий болгох зэрэгт ашиглагддаг. Мөн энэ нь хүмүүс тус бүрийн эсвэл бүлэг доторх хүмүүсийн талаар ямар нэгэн шийдвэрт ашиглагдана.