Displacement буюу бусдад уураа гаргаж стрессээ тайлах. Хүн өөрийг нь стрeccдүүлсэн хүндээ уураа гаргаж чадахгүй болохоор өөрт эсэргүүцэл үзүүлж чадахгүй хүн, эд зүйл болон амьтанд уураа гаргахыг хэлдэг.
Жишээ нь: даргадаа гаргасан уураа өөр хэн нэгэн, хүүхдүүд, нөхөр эхнэр, ажилчдаа загнан хашгирах, ширээ сандал болон нохойгоо өшиглэх гэх мэтээр илэрдэг байна.
Иймд тохиолдолд та өөрийг тань стрессдүүлсэн гол хүчин зүйлийг олж харах нь чухал.
Диспласемент хийж байгаа тохиолдолдоо хэнд уур гаргаж байгаадаа хяналт тавиж чадахгүй байгаа бол та “Сэтгэцийн эрүүл мэндээрээ аль хэдий тоглуулсан байна гэсэн үг.
Хамгийн харамсалтай нь хүн өөртэй нь хэрэлдэж, эсэргүүцэж, хэрүүл болгодоггүй зөөлхөн хүн рүү уураа гаргадаг байна. Таныг гэр бүл чинь ойлгоно. Эхнэр нөхөр чинь, аав ээж тань, үр хүүхэд тань танд хайртай учраас тэвчээд сонсоод өнгөрнө. Эд зүйл цохилоо гээд таны хөл гар өөрөө өвдөнө. Нохой тань хичнээн цохисон ч үг хэлэхгүй. Гудамжинд явсан хүн таныг гайхаад л өнгөрнө аль эсвэл хэрүүлийн улаан алим болно. Хамт ажиллагсадаа дайрах хэрэггүй тэд өөр хэн нэгэнд очоод уураа гаргана аль эсвэл таньтай хэрэлдэнэ.
Өөр нэгэнд уураа гаргаад, өөрийгөө хянаж чадахгүй байгаа бол та сэтгэцийн асуудалтай болсон сэтгэц засал хийх шаардлагатай гэдгээ л ойлгох хэрэгтэй. Хэн нэгэн гэмгүй хүний сэтгэл санааг нь гэмтээх эрхтэй бил үү гэж та өөрөөсөө асуугаарай.