
БАЙГУУЛЛАГА
БАЙГУУЛЛАГЫН ХЭРЭГЛЭГЧЭЭР БҮРТГҮҮЛЭХ
ХУВЬ ХҮН
ХУВЬ ХҮН ХЭРЭГЛЭГЧЭЭР БҮРТГҮҮЛЭХ
Үйлчилгээний ЖУРАМ
Үйлчилгээний нөхцөл нь үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулна. Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, зөвшөөрснөөр үйлчилгээтэй холбоотой харилцаанд оролцох эрх, үүрэг, хариуцлыг хүлээхээр талууд тохиролцсонд тооцогдоно.
Психометрикс ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээнд дараах бүтээгдэхүүн үйлчилгээ багтана:
– Сэтгэлзүйн бүх төрлийн оношилгоо, үнэлгээ, судалгаа
– Сэтгэлзүйн үнэлгээний багаж болох Сэтгэлзүйн тестүүд
– Тестийн тайлагнал: /Хүүхэд, хувь хүн, баг, байгууллагын/
– Тестийн үнэлгээнд суурилсан хүүхэд, хувь хүний сэтгэлзүйн
зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээ
– Тестийн үнэлгээнд суурилсан Байгууллагын зөвлөх үйлчилгээ,
Стресс менежментийн хөтөлбөр
– Тестийн үнэлгээнд суурилсан Байгууллагын сургалт, г.м
НЭГ. БҮРТГЭЛИЙН ЖУРАМ
1.1. Харилцагчийг Психометрикс ХХК-ийн албан ёсны Цахим үнэлгээний төвийн вэбсайтаар дамжуулан бүртгэнэ.
1.2. Харилцагч гэдэг нь psychometrics.mn болон түүний Цахим үнэлгээний төвийн тестийн системд нэвтэрч, өөрийн бүртгэлийг үүсгэн сэтгэл зүйн тест худалдан авч, бөглөж, тайлагналаа хүлээн авч буй хувь хүн, хуулийн этгээдийг хэлнэ.
ХОЁР. ТЕСТИЙН СИСТЕМ АШИГЛАХ НӨХЦӨЛ
2.1. Харилцагч нь тестийн системд оруулсан өөрийн нэвтрэх нэр, нууц үгээ бусдад задруулахгүй байх үүрэгтэй.
2.2. Харилцагч нь тестийн нууц үг/кодыг бусдад дамжуулахгүй байх үүрэгтэй.
2.3. Нэвтрэх эрхээ бусдад алдсанаас үүдэлтэй Харилцагчийн хуудаст үүссэн аливаа хор, хохирлыг Психометрикс ХХК хариуцахгүй болно.
2.4. Психометрикс ХХК нь Нууцлалын бодлогодоо өөрчлөлт оруулах эрхтэй. Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулсан тохиолдолд тухай бүр psychometrics.mn вэб сайтаараа дамжуулан нийтэд нээлттэй нийтэлнэ.
ГУРАВ. ТЕСТ АШИГЛАХ НӨХЦӨЛ
3.1. Сэтгэлзүйн тестийн төлбөрийг урьдчилж төлснөөр нэг удаагийн код Психометрикс ХХК-аас олгогдож, тест бөглөх эрх нээгдэнэ.
3.2. Харилцагч нь сэтгэлзүйн тестийг худалдан аваад, асуулгыг эхлүүлсэн бол тухайн тестийг гүйцэтгэх хугацаад нь амжиж бөглөх үүрэг хүлээнэ.
3.3. Харилцагч нь нэг удаагийн кодыг оруулснаар тестийн асуулга нээгдсэн бол тухайн тест бөглөгдсөнд тооцогддог бөгөөд нэг удаагийн код дахин олгогдохгүй.
3.4. Нэг удаагийн кодыг оруулж тестийн асуулгыг эхлүүлээд тухайн тестийг хугацаанд нь бөглөж дуусгаагүй эсвэл бөглөөгүй бол тухайн линк хүчингүй
болох бөгөөд тэр тохиолдолд шинээр тест худалдан авч бөглөнө.
ДӨРӨВ. ТӨЛБӨР ТООЦОО
4.1. Харилцагч нь үйлчилгээ үзүүлж буй буй байгууллагад үйлчилгээний төлбөрөө төлнө.
4.2. Харилцагч төлбөрөө төлж, нэг удаагийн кодоор тест рүү нэвтэрч асуулгыг эхлүүлсэн бол тест бөглөгдсөн тооцогдож, зогсоох, болиулах боломжгүй болох бөгөөд тухайн тестийн төлбөр буцаан олгогдохгүй.