АГУУЛГА

Нууцлалын бодлого

Энэхүү нууцлалын бодлого нь Психометрикс ХХК-ийн харилцагчдээс мэдээлэл цуглуулах, эргэн тайлагнах харилцааг зохицуулна. Энэ бодлого нь харилцагчийн төдийгүй Психометриксоос санал болгож буй бүх бүтээгдэхүүн, үйлчилгээнд хамаарна.

Хувийн мэдээлэл

Бид харилцагчийн мэдээллийг харилцагч талбарт хандах, бүртгүүлэх, зэрэг янз бүрийн байдлаар цуглуулж болно. Харилцагчээс гол төлөв нас, утасны дугаар, имэйл хаягийг нь асуудаг. Гэхдээ бүртгүүлэхгүйгээр бас талбарт зочилж болох юм. Харилцагчийн мэдээллийг бид зөвхөн харилцагч өөрөө бөглөж өгсөн тохиолдолд л авдаг. Харилцагч талбараас хэрэгтэй сэтгэлзүйн оношилгоо, зөвлөгөө, үйлчилгээгээ авахад шаардлагатайгаас бусад ямар ч тохиолдолд өөрийн хувийн мэдээллийг оруулахаас татгалзаж болно.

Бид харилцагчийн мэдээллийг хэрхэн ашигладаг вэ?

Психометрикс харилцагчийн мэдээллийг дараах зорилгоор цуглуулж, ашигладаг:

  • Үйлчилгээний чанарыг сайжруулах

Таны ирүүлсэн мэдээллийн дагуу бид үйлчилгээнийхээ чанарыг сайжруулж, илүү бүтээлчээр ажиллах боломжтой болно.

  • Үйлчүүлэгч, харилцагчид тохирсон үйчилгээг үзүүлж, буцаан тайлагнах

Харилцагчид хандсан мэдээлэл, сэтгэлзүйн тестийн хариуг өөртөө хүлээж авах

  • Имэйл илгээх

Бид харилцагчийн болон үзүүлж буй үйлчилгээтэй холбоотой мэдээлэл илгээхэд тэдний имэйл хаягийг ашигладаг. Түүнчлэн харилцагчийн асуулт, хүсэлт, лавлагаанд хариу өгөхөд ашиглана. Харилцагч манай имэйлийн жагсаалтад бүртгүүлбэл Психометриксын мэдээлэл,нийтлэлүүдийг имэйлээр хүлээж авна..

Бид таны мэдээллийг хэрхэн хамгаалдаг вэ?

Манай талбарт хадгалагдсан таны хувийн мэдээлэл, харилцагчийн нэр, нууц үгийг хадгалахдаа аюулгүй байдлын зохих арга хэрэгслийг авч ашигладаг.

Хувийн мэдээллийг хуваалцах нь

Бид харилцагч, харилцагчийнхээ хувийн мэдээллийг бусдад дамжуулдаггүй.

Нууцлалын бодлогыг өөрчлөх

Психометриксын зүгээс энэхүү нууцлалын бодлогод хэзээ ч өөрчлөлт оруулж болно. Өөрчлөлт орсон тухай бүрт вэбсайтын хөлд огноог оруулж байх болно. Харилцагч мэдээллээс хоцрохгүй байх үүднээс энэ хуудсыг тогтмол шалгаж байх нь зүйтэй. Ингэснээр та мэдээллийг тань бид хэрхэн хамгаалж байгаа талаар мэдээлэлтэй байх болно. Түүнчлэн шинэ мэдээллээс хоцрохгүй байх нь таны хүлээх үүргийн нэг хэсэг юм.

Нууцлалын бодлогыг зөвшөөрөх

Психометриксын харилцагчийн системийн талбарыг ашигласнаар манай нууцлалын бодлогыг хүлээн зөвшөөрч байна гэж ойлгоно. Хэрэв та хүлээн зөвшөөрөхгүй гэвэл талбарыг ашиглахгүй байх эрхтэй. Нөхцөл өөрчлөгдсөн огнооноос хойш харилцагч талбарыг ашигласнаар нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.