АГУУЛГА

Вэб сайтыг хэрэглэх, үйлчилгээний нөхцөл

Тус вэб сайтаас үйлчилгээ авахаас өмнө үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу.

1.Үйлчилгээний нөхцлийн зүйл

1.1 Сэтгэлзүйн тестийн үйлчилгээ авах үед цаасан юмуу цахим хэлбэрээр үйлчилгээний гэрээ байгуулж түүнд энэхүү журмыг харилцагч (үйлчлүүлэгч) заавал хүлээн зөвшөөрсөн байхаар тусгасан болно.

1.2 Хэрвээ онлайн орчинд Психометрик ХХК-ийн үндсэн  www.psychometrics.mn вэбсайтад хандан бүтээгдэхүүн, үйлчилгээний худалдан авалт хийж байгаа нөхцөлд хүчин төгөлдөр гэрээ гэж тооцно.

Психометрик ХХК-ийн бүтээгдэхүүн үйлчилгээнд дараах бүтээгдэхүүнүүд багтана:

  • 2.1 Психометрик тестүүд, тестийн тайлагнал
  • 2.2 Онлайн сургалтын бүтээгдэхүүн
  • 2.3 Онлайн зөвлөх үйлчилгээний бүтээгдхүүн

1.3 Энэхүү гэрээнд “харилцагчийн бүтээгдэхүүн үйлчилгээ” гэдэгт энэ гэрээний 1.2-д заагдсан бүтээгдэхүүн үйлчилгээнээс харилцагчийн сонгож төлбөрөө төлж баталгаажуулсан, хүчинтэй хугацаанд идэвхтэй ашиглагдаж буй нэг буюу хэд хэдэн үйлчилгээ(нүүд)-г нэгтгэн ойлгоно.

1.4 Энэхүү гэрээгээр Психометрик ХХК болон харилцагчийн сонгосон 1.2-д дурьдсан үйлчилгээний (дангаар буюу хэд хэдэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг нэгтгэн ойлгох) талуудын эрх үүрэг, үйлчилгээний нөхцөл, хугацаа, харилцааг зохицуулагдана.

2.Борлуулагчийн эрх, үүрэг

2.1 Психометрик ХХК нь доорх эрх, үүргийг хүлээнэ. Үүнд:

  • 1.1 Энэ гэрээний 1.2-р зүйлд дурдсан үйлчилгээнүүдээс харилцагчийн сонгосон үйлчилгээг техникийн доголдолгүй, найдвартай ажиллагаагаар хангаж үйлчлэх үүрэг хүлээнэ.
  • 1.2 Психометрик ХХК нь харилцагчдад үйлчилгээний тусламж зөвлөгөө өгөх зорилгоор үйлчилгээтэй холбоотой гарсан асуудлыг 7000-7188 харилцах утсаар ажлын өдрүүдэд цаг алдалгүй оновчтой шийдвэрлэж, үйлчилгээний чанараа тасралтгүй сайжруулан ажиллах үүрэг хүлээнэ.
  • 1.3 Психометрик ХХК нь өөрийн бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ аюулгүй байдал, нууцлалын хамгаалалтыг олон улсын аюулгүй байдлын стандартад тулгуурлан үйлчилгээний хэвийн үйл ажиллагаагаар хангах үүрэг хүлээж ажиллана.
  • 1.4 Психометрик ХХК нь өөрийн 1.2-д дурьдсан бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөлд нэмэлт өөрчлөлт, сайжруулалт, үнэ тарифийн өөрчлөлт болон төлөвлөгдөөгүй техникийн шинэчлэлийг харилцагчдад урьдчилан зарлан мэдэгдэлгүйгээр хийх эрхтэй.
  • 1.5 Психометрик ХХК нь бүтээгдэхүүн үйлчилгээний нөхцөл, үнэ тарифт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд энэ тухай харилцагчийн бүртгэлтэй үндсэн имэйл хаягаар болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэж, заагдсан хугацаанаас эхлэн шинэ өөрчлөлт, үнэ тарифийг мөрдөж эхэлнэ.
  • 1.6 Психометрик ХХК нь өөрийн харилцагч болох хувь хүн, албан байгууллагын ажилтан, харилцагч хариуцсан мэргэжилтэнд нууцлал аюулгүй байдлын зөвлөмж өгөх болон харилцагчийн журмын үүргийг биелүүлэхийг шаардах эрхтэй.
  • 1.7 Харилцагчийн буруутай үйл ажиллагаанаас хамааран Психометрик ХХК-с олгогдсон бүтээгдэхүүн үйлчилгээг удирдах эрхийг ашиглах явцдаа санаатай болон санамсаргүй тохиолдлоор бүтээгдэхүүнийг устгах эсвэл нууцлал хамгаалалтаа бусдад алдах нөхцөлд Психометрик ХХК хариуцлага хүлээхгүй.
  • 1.8 Психометрик ХХК нь харилцагч нэг бүрт тэгш эрхтэй хандах ба аливаа хэлбэрээр шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүсэл зэргээр ялгаварлан гадуурхахгүй бүгдэд тэгш эрхтэй үйлчилнэ.

3.Харилцагчийн эрх, үүрэг

3.1 Харилцагч дараах эрх, үүргийг хүлээнэ. Үүнд.

3.2 Харилцагч нь Психометрик ХХК-н бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн болон бусдын сайн сайхны төлөө, хууль дүрмийн хүрээнд ашиглана.

3.3 Харилцагч нь Психометрик ХХК-с өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний өмчлөгч биш болно. Харилцагчийн сонгосон бүтээгдэхүүн тухайн үйлчилгээний төлбөрийг төлснөөр үйлчилгээг тодорхой хугацаанд л эзэмших эрхтэй болдог мэдээллийн сангийн үйлчилгээ юм.

3.4 Харилцагч нь Психометрик ХХК-г өөрийн сонгосон бүтээгдэхүүн үйлчилгээний талаарх мэдээлэл, тусламж заавар зөвлөгөө, бүтээгдэхүүн ашиглалтын талаар туслалцаа авах эрхтэй.

3.5 Харилцагч нь үйлчилгээний төлбөрийн мэдээлэл авсан ч бүтээгдэхүүн үйлчилгээний төлбөрөө төлөөгүй тохиолдолд тестийн санд хандах эрх үүсэхгүй.

4.Нууцыг хадгалах

4.1 Талууд гэрээний дагуу хүлээн авсан мэдээллийн нууцыг чанд хадгална.

4.2 Борлуулагч болон харилцагчийн нууцын гэрээтэй ажилтан буюу эрх бүхий хүмүүс талуудын хооронд шилжүүлэн өгсөн нууцын чанартай мэдээлэл, баримт бичигтэй танилцана.

5.ТӨЛБӨР, ТООЦООНЫ ЖУРАМ

5.1 Харилцагч бүртгэлтэй албан ёсны имэйл хаягаараа үйлчилгээний нэхэмжлэл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан төлбөрийг нэхэмжлэлийн дагуу төлж барагдуулна.

5.2 Харилцагч нь нэхэмжлэлийн дагуу төлбөрийг төлөхдөө төлбөрийн дараах хэлбэрүүд болох, цахим төлбөрийн хэрэгслүүд, онлайн төлбөрийн картаар, банкны шилжүүлгээр дамжуулан эсвэл бэлнээр үйлчилгээний зааланд ирж төлж болно.

5.3 Харилцагч нь банкны шилжүүлгээр дамжуулан үйлчилгээний төлбөр төлж байгаа тохиолдолд гүйлгээний утга дээр харилцагчийн нэр, утасны дугаарыг заавал бичсэн байна. Гүйлгээний утга тодорхойгүйгээс шалтгаалан гарах эрсдэлд Психометрик ХХК хариуцлага хүлээхгүй.

6.Хариуцлага

6.1 Психометрик ХХК болон харилцагч нар энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

7.Маргааныг шийдвэрлэх

7.1 Үйлчилгээний журам болон гэрээтэй холбоотой асуудлаар маргаан гарвал талууд хэлэлцээний журмаар шийдвэрлэх бүхий л арга хэмжээг авна. Хэрэв асуудлыг харилцан тохиролцох замаар шийдвэрлэж чадахгүйд хүрвэл шүүх эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлнэ.

8.Давагдашгүй хүчин зүйлс

8.1 Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр Психометрик ХХК нь энэхүү журмаар хүлээсэн үүргээ биелүүлэх боломжгүй, техник технологийн саатал учирсан тохиолдолд гэрээний үйлчлэх хугацааг тухайн нөхцөл байдлыг арилгах хүртэл хойшлуулж болно.

9.Нэмэлт

Бид онлайн, буухиа шуудангаар болон дор дурдсан хаягаар хүсэлт, мэдэгдлийг хүлээн авна.

Манай хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, J TOWER 907 тоот 

Психометрик ХХК

Вэб сайт: www.psychometrics.mn

Утас: 7000 7188